Өвөрхангайн тойргийн маргаан сунжрах бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн шүүхэд болсон юм.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигчид болох Г.Батхүү, Д.Зоригт нар МАН-ын гишүүдийг сонгуулийн хууль зөрчин сонгогчдын саналыг татах зорилгоор архи, мөнгө тараан, насанд хүрээгүй хүүхдээр сонгуулийн ажил хийлгэж ялалт байгуулсан хэмээн шүүхэд хандаад байсан. Гурван удаа хойшлоод байсан шүүх хурал өнөөдөр болсон боловч цагдаагийн байгууллагаар шалгуулсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй хэмээн Нийслэлийн шүүх үзжээ.

Шүүх хурлын үеэр Д.Зоригт, Г.Батхүү нарын өмгөөлөгчдийн зүгээс “энэ асуудлаар Өвөрхангай аймгийн шүүхэд маргаан хэдийнээ үүсгэсэн. Тэнд эцсийн шийдвэр гаргах ёстой” гэдгийг онцолж байв.  Иймээс цагдаагийн цагдаагийн байгууллага шалгах, аймгийн шүүхэд асуудлыг шийдвэрлэх гэх мэтээр маргаан удаашрах нь тодорхой боллоо. 

Мөн Г.Батхүү, Д.Зоригт нар Нийслэлийн шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top