Дөнгөж сая УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд сүүлийн асуудал болох Л.Цогийг УИХ-ын дэд дарга болгох нь маргаан дагуулсан юм.
МАН-ын цөөн гишүүн анхдугаар хуралдаанд суусан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Цөөнхөө сонсдог олон улсын жишиг байдаг. Олонх нь дэмжиж ажилладаг. Тэгтэл манайд эсрэгээрээ байна. Цөөнхөө сонсолгүй, олонхооро зүтгэн ажиллаж байгаа нь өөрөө Олон улсын Парламентийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна” гэдгийг онцлон ОУ-ын хэмжээнд парламентын тогтолцоо ямар байдгийг тайлбарлав. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Шударга ёс” бүлэг долоо хоногт хоёр удаа бүлгийн даргаа сольсон. Л.Цог хэр удаан бүлгийн дарга хийх вэ?" хэмээн асуусан нь зарим нэг гишүүний эгдүүцлийг хүргээд авав.
Энэ мэтээр гишүүд намаараа талцан мэтгэлцсний эцэст олонх нь ялж, Л.Цогийг УИХ-ын дэд даргаар томилов.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )