“Будаг нь” ханхалсан Засгийн газар өчигдөр орой элэг бүтэн болов. Одоо яам тэргүүлэгчид агентлагийнхаа дарга нарыг томилоод эхэлсэн сураг гарах боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар АН-ын ҮЗХ-ны гишүүн, МоАХ-ны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, Стандартчилал хэмжилзүйн газрын даргаар тус газрын тамгын газрын дарга асан Отгонсайхан, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар тус газрын дарга асан Ц.Мөнхбат, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус газрын дэд дарга асан Ц.Доржпалам, ЦЕГ-ын даргаар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Билэгт нар томилогдох гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )