Яг одоо АН, МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын дэд хороодыг байгуулах болон түүний гишүүдийг батлах асуудлаар хэлэлцэж байгаа юм. Намуудын бүлгийн хуралдаан тарсны дараа дээрх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах төлөвтэй байна. Ингэснээр өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.
Харин УИХ-ын нэгдсэн чуулган хэдэн цагт хуралдах нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )