МУ-ын Ерөнхийлөгч Лондоны Олимпод амжилт гаргасан тамирчдын дасгалжуулагчдад шагнал гардуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24


Үүнд: Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цол-оор Монголын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Шаравын Бат-Орших, Женко клубийн жүдо бөхийн дасгалжуулагч  Гүрсэдийн Энхбаяр, Булган аймгийн биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, жудо бөхийн багш, дасгалжуулагч Шаравжамцийн Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Олимпийн хорооны боксын холбооны дасгалжуулагч Дашмаагийн Батмөнх нарыг тус тус шагнав. Мөн Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол-оор Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан, Монгол Улсын Хүний гавъяат эмч цол-оор БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Чулууны Насанбатыг, Сүхбаатарын одон-гоор Тагнуулын Ерөнхий газрын харъяа Эрч спорт хорооны боксын дасгалжуулагч Цэрэндорж Амаржаргалыг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-гоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч Аабатын Гантулга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн биеийн тамирын багш Дэмбэрэлийн Дондов, Орхон аймгийн Хангарьд клубын багш, дасгалжуулагч Ваанчиг Сумъяасүх нарыг, Алтангадас одон-гоор Үндэсний шигшээ багийн боксын дасгалжуулагч Эрдэнээгийн Сайнбилэг, Монголын Үндэсний Олимпийн хорооны хуулийн зөвлөх Батсүхийн Наранцэцэг, Биеийн тамир спортын газрын их эмч Нацагийн Эрдэнэцэцэг, Жүдо бөхийн Улаан гутал дэвжээний дасгалжуулагч Юнрэнгийн Баттогтох, Биеийн тамир спортын газрын, бага эмч Оросоогийн Цэрэнжав нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Пүрэвсамбуугийн Тунгалаг, Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Баярсайханы Баяртуяа нарыг тус тус шагнав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top