Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14:00 цагт, “Шударга ёс” бүлэг 11 цагт тус тус хуралдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай болон бусад цаг үеийн асуудлууд багтаж буй юм.
Бид намын бүлгийн хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )