Дорноговийн Гантулга дэд сайд болох уу

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27


Дэд сайд хэмээх яам дагасан “бялуу хуваалт” ямар байх нь олны анхаарлыг татаж байна. Засаг байгуулахаар зэхэж буй эрхмүүд хэнийг, хаана дэд сайдаар томилох талаар парламентын ордонд эрээвэр хураавар таамаг дэвшигджээ. Зарим нэг томилгооны сураг хүмүүсийг шоконд оруулж дөнгөсөн сурагтай. Тухайлбал, Батлан хамгаалахын дэд сайдад УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг Байгалмаа гэх бүсгүйн нэр цохиж явна. Хэрэв энэ таамаг үнэн бол Батлан хамгаалах салбарын хувьд монголын түүхэнд их л гаж томилгоо явагдах нь. Уг нь салбараа мэддэг, дадлага туршлагатай боловсон хүчин тухайн яамддаа хуваарилагдвал давуу талтайсан. Дэд сайдын томилгоо яамдын сайдаасаа ч илүү эргэлзээ, маргаан дагуулж магадгүй нь. "Алтангадас" фракцынхан Дорноговиор овоглодог “Төмөрт транс”-ын Гантулгыг Батлан хамгаалахын дэд сайдад зүтгүүлж байгаа гэнэ. Багш, эдийн засагч мэргэжилтэй тэрээр ИТХ-д хоёр удаа сонгогдож байсан АН-ын залуу боловсон хүчин. Сангийн яаманд ажиллаж явсан Гантулга дөрвөн охин компанитай бийлэгжүү нэгэн. Дорноговьд төрж, өссөн түүний гэр бүлийнхэн цэргийн салбарынхан гэсэн.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top