УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал Төрийн ордны “В” танхимд боллоо. Хурлаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Шударга ёс” эвслийн нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирэх гишүүний бүрэн эрх, Оюутолгойн гэрээний асуудал болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Тус бүлгийн хувьд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг ерөнхийд нь дэмжсэн. Гэхдээ пропорцианаль, можаритор агуулсан тогтолцоог дэмжиж байгаа ч ганц нэг өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов. Ингэхдээ уг хуульд оруулах өөрчлөлтүүдийг дараагийн хуралдаанаар ярилцах бөгөөд ажил хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )