Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

 

Дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Нийгмийн даатгалын болон Халамжийн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг дарга томилдог байсныг өөрчлөхөөр энэхүү хуулийн төсөлд тусгасан байна. Улс төрийн намаас хамааралтай томилгоо нь өмч хөрөнгө алдагдах, мэргэжлийн бус удирдлага томилогддог учир дутагдалтай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж босоо нэгдсэн удирдлагатай байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж мэдэгдлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top