УИХ-д суудалтай намын бүлгүүд даваа гараг бүр чуулдаг билээ. Өнөөдрийн хувьд АН, “Шударга ёс” бүлэг хуралдсан юм. Улмаар “Шударга ёс” бүлэг мэдээлэл хийж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл АН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая дууслаа. Тус нам бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа “тас” нууцлав. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар намын бүлгийн хурлаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Нийгмийн даатгал болон халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх 11 хуулийн төслийг ярилцсан байна.
Чухам юуны учир хэлэлцсэн асуудлаа нууцалсан болон яагаад мэдээлэл хийхгүй гэсэн нь одоогоор тодорхойгүй байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )