Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр томиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр томиллоо.  

Л.Пүрэвсүрэн нь 1989-2009 онуудад Монгол Улсын дипломат албанд ажиллаж байсан бөгөөд 2009 оноос  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top