Ардчилсан нам сэтгүүлчдээс зайгаа барьж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

 

Бүхнийг шинэчилнэ, өөрчилнө гэсэн уриатайгаар засгийг тэргүүлэх болсон Ардчилсан нам сүүлийн үед биеэ тоох боллоо. Иргэдэд нээлттэй ажиллана гэж дарга нараасаа эхэлж ярьдаг тус намынхан сэтгүүлчдэд хаалттай гэсэн үгийг сүүлийн үед их хэлэх болов. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт бүлгийн хуралдааны мэдээллийг сэтгүүлчдэд өгөхгүйгээр “нууцаар” тарж орхисон. Энэ удаад сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй хэмээн бүлгийн ажлын албаар дамжуулан мэдэгдэв. Яагаад мэдээлэл өгөхгүй байгаа талаараа тус намынхан огт хариу өгсөнгүй.

Өмнө нь бүлгийн хуралдааны мэдээг өгч болоод байсан тус нам ямар нууц асуудал хэлэлцсэн болоод мэдээлэл хийхгүй, сэтгүүлчдээс зай барьж байгаа нь сонин.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top