Засгийн газар төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглаж байгаа компьютерийг интернетээс тусгаарлахаар болжээ. Мөн тухайн компьютерээс мэдээлэл хуулах, гадагш гаргах эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах боломж бий болгох, төрийн байгууллагууд дахь утасгүй интернетийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрсөн байршлуудад ашиглах нөхцлийг бүрдүүлэхээр болсон байна. Иймд төрийн албан хаагчид ажлын цагаар интернетээр аялахаа больж, хөдөлмөрийн бүтээмж, цаг ашиглалт сайжирна гэж үзэж буй. Ингээд төрийн 80 гаруй байгууллага хоорондоо сүлжээгээр мэдээлэл солилцох боломж бүрдэсэнээр төрийн мэдээллийн аюулгүй байдал хангагдах юм. Үүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулах, удирдлагаар хангах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )