Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтад оролцохоор Иран улсын нийслэл Тегераныг зорино. Наймдугаар сарын 30-31-нд уг дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм. Манай улс тус хөдөлгөөний гишүүнээр анх 1991 онд элсэн дээд болон сайд нарын уулзалтуудад тогтмол оролцож ирсэн байна.
Уг хөдөлгөөнийг энэ жилээс эхлэн Иран улс даргалж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад зохион байгуулагдаж байгаа ажээ.
Ерөнхийлөгч Монголын түүхэнд холбогдох дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )