Ирэх сарын 3-наас төрийн байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

  Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт Засгийн газар өөрчлөлт орууллаа.

Энэ дагуу төрийн байгууллагын ажил 08 цагт эхэлж 17 цагт дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08 цагт хүүхдүүдээ хүлээн авах бол их, дээд сургуулийн хичээл 09 цагт эхлэх юм байна. Энэ шийдвэрийг 9 дүгээр сарын 3-ны өдрөөс мөрдөж эхлэхээр боллоо.

Харин нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэр,  худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Энэ шийдвэр нь нийслэлийн нийтийн тээврийн ачааллыг зохицуулах, автозамын түгжрэлийг багасгах зорилготой юм. Өнгөрсөн жилээс нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэлснээр замын ачаалал 20 хувиар буурсан гэсэн тооцоо гарсан байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top