З.Энхболд: Ажлаас чинь хална шүү

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

 

Чуулганы ирц бүрдээгүй болохоор УИХ-ын гишүүд намаараа талцан маргаж, хуулиа мөрдөхийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн ирцийн бүртгэлийн картыг  сугал, хий хэмээн ярилцав. Энэ маргааны гол хохирогч нь УИХ-ын ажлын албаныхан бөгөөд маргааны улмаас баахан “бүлтгэнэв”. Үүнийг эгдүүцсэн УИХ-ын дарга З.Энхболд: Өглөө ирсэн байсан 54 гишүүний картыг хий. Үгүй бол ажлаас чинь хална шүү” хэмээн зандрав.

Улмаар нэг цагийн завсарлага авах боллоо. Энэ хугацаанд УИХ-ын ирцийн бүртгэлд бага зэрэг техникийн засвар хийх гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол гишүүн ирцийн картаа бүртгүүлсэн бол тэр өдөртөө ажилласнаар тооцогддог ажээ. Харин техникийн хувьд арай өөр. Хэрвээ гишүүн ирцийн картаа бүртгүүлчихээд авчихсан бол техникийн хувьд чуулганы ирцээс хасагддаг юм байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөн хэрвээ өглөө ирцэндээ бүртгүүлсэн бол картаа авсан аваагүй чуулганы ирцэд байх техникийн өөрчлөлтийг яг одоо хийлгэж байгаа ажээ. Харин энэ хугацаанд амжин гишүүдийг хоол идэхийг УИХ-ын дарга З.Энхболд хүслээ.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top