Ардын нам Арго багшийг намын нэр сэвтүүлнэ гээд түлхжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Монголын ховорхон авьяастнуудын нэг хорин тавтай хэлтэй гэгддэг Арго багш  өнгөрсөн оны  нэгдүгээр сард Ардчилсан намд элсчээ.Тэрбээр энэ намыг сонгохоосоо өмнө МАН-д элсэх хүсэлтээ гаргасан байна.Гэтэл намын удирдлагууд Аргог тус намыг сэвтүүлэхүйц нөхөр гэж үзсэн гэх.Түүнийгээ ил цагаан хэлээгүй ч Арго танилын сүлжээгээрээ дамжуулан намдаа элсүүлээгүйн шалтгааныг мэдэж амжжээ. Ардын намын батлах өвөртөлж амжаагүй Арго сэтгэл санаагаар багагүй унасан үед багын найз нь таараад “МАН-д тоогдоогүйдээ бүү гутар. Би чамайг илүү сайн улсуудтай уулзуулж өгье ” хэмээн Баянгол дүүргийн Ардчилсан нам дээр дагуулж очжээ. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Ардын нам нь тоохгүй бол  Ардчилсан намд байсан яахав хэмээсэн түүнийг С.Эрдэнэ, С.Одонтуяа нар алга дэлгэн авсан гэнэ. "Хэрэв би Ардын намд орсон бол  Хүний эрхийн хууль М.Ичинноров шиг нэрийг нь сэвтүүлэхгүй л  байх байсан. Надаар хичээл заалгаж байсан тэнэг оюутнуудыг гишүүнээр авдаг  атлаа  номын дуу сонсгож байсан намайг голсон" гэж тэрбээр өнөөг хүртэл МАН-д гомдож явдаг гэнэ шүү.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top