СХД-ийн Засаг даргыг шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, энэ аравдугаар сардаа багтаан харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Ц.Болд цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top