“Тамхигүй Улаанбаатар” сэдэвт салбар хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Баатархүү удирдан явуулсан байна.
Монгол Улс тамхины хэрэглээний төвшнөөр дэлхийд эхний аравт орж байгаа аж. Тодруулбал, дөрвөн хүний нэг нь тамхи татдаг гэнэ. Түүгээр зогсохгүй тамхины татварыг бусад улсынхтай харьцуулахад маш доогуур байдаг байна.
2009 онд “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох” судалгаа г15-64 насныхны дунд явуулжээ. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 48 хувь, эмэгтэйчүүдийн 6,9 хувь тамхи татдаг хэмээн хариулжээ. Дам тамхидалтын тухайд бол хүүхдүүд их өртдөг байна. Эдгээр тамхины аюулаас ангижрахын тулд “Тамхигүй Улаанбаатар” бий болгох зөвлөлдөх уулзалт боллоо. Улсын хэмжээгээр Сүхбаатар, Архангай аймгийн Цэнхэр сум тамхигүй хамт олон болохоор аймгийн, сумын ИТХ-аас шийдвэр гаргасан байна.
www.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл ( 0 )