Ажлын хэсгийн хуралдаантай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

• Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яамнаас хамтран зохион байгуулах “Үнэт цаасны зах зээл болон хадгаламжийн даатгалын хууль, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт семинар 10.00 цагаас Пума Империал зочид буудлын хурлын танхимд;

• Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдээс зохион байгуулах “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг 14.00-18.00 цагт “Б” танхимд;

• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

• Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус хуралдана. Хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцүүлж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганд асуудлыг оруулах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top