Орон нутгийн сонгуулийн асуудлаар сургалт явуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Хуралдаанаар Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх, сонгуулийн баримт бичиг түүнийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх, сонгууль ажиглах, саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, сонгуулийн хэсгийн хорооны байр болон санал авах байр бэлтгэх заавар батлах зэрэг асуудлаар тус тус журам батлан гаргалаа.

Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн  хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, сонгуулийн бэлтгэлийг хангах, зохион байгуулахтай холбоотой асуудлаар сургалт-семинар хийнэ. Сургалт-семинарт  бүх  аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар оролцоно гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top