МАН-ын гишүүд цөөнгүй хууль зөрчсөн гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

 

Дөнгөж сая УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр МАН-ын гишүүдийн суултыг хуулийн хүрээнд тайлбарлав.

УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж: “Төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордны тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг” гэдгийг онцлов.

Өөрөөр хэлбэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулган хэвийн явагдах боломжийг хаасан, чуулганд дураараа суухгүй байх, Төрийн ордны тухай болон УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж байгаа хэрэг гэнэ. Төрийн ордны тухай хуулийн 13-р зүйлд энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу 20-50,000 төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасна. Хэрвээ гишүүд дахин хаалга хаан суултаа үргэлжлүүлсэн тохиолдолд тэднийг хүчээр холдуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл  гишүүний бүрэн эрх хэмээх том бамбай байдаг аж. Тиймээс МАН-ын гишүүдийн суулт үргэлжилбэл АН-ын гишүүд өөрсдөө МАН-ын гишүүдийг холдуулах, эсвэл ёс зүйн арга хэмжээ авахаас өөр гарцгүй ажээ.  

Харин МАН-ын гишүүд үүнийг арай өөрөөр тайлбарлаж байв. Бид МАН-аас авсан гишүүдийн тодруулгыг удахгүй хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top