МАН-ын албан бус бүлэг мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

МАН-ын албан бус бүлэг дөнгөж сая мэдээлэл хийлээ.  Тэд энэ долоо хоногт суултаа үргэлжлүүлэх гэнэ.  Харин  УИХ-ын нэгдсэн чуулганд  шинэ гишүүдийн тангараг өргөх асуудлыг хойшлуулсан  тохиолдолд суултаа больж, чуулгандаа суух ажээ. МАН-ын гишүүдийн хэлж байгаагаар тэд төрийн ажлыг гацаагаагүй, хуулийн дагуу ажиллахыг л шаардаж байгаа гэнэ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулбал  ирэх оны төсвөөс эхлээд бусад зүйлийг ярилцахад асуудалгүй.  Өөрөөр хэлбэл МАН-ын албан бус бүлгийн ажлын  хэсэг  хуралдаж, ирэх оны төсвийн но-г хэлэлцэж улс төрийн ажлыг хэвийн явуулж байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Харин УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравжамцын хууль зөрчсөн гэх үйлдлийг  С.Бямбацогт: Хуулийн бас буруу тайлбарлаж болохгүй гэж мэдэгдэв.  

Тэгэхээр энэ долоо хоногт чуулган хуралдах эсэх нь УИХ-ын дарга З.Энхболдоос шууд хамааралтай болж таарлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top