АН-ын бүлэг 14 цагаас мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Үдээс өмнө хуралдсан намын бүлгүүдийн хурал өндөрлөж МАН-ын бүлэг мэдээлэл хийснээр тарлаа. Харин АН-ын хувьд мэдээлэл хийлгүй арын хаалгаараа гарч одож сэтгүүлчдийг хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үдээс хойш 14 цагаас мэдээлэл хийнэ гэв.

Намын бүлгүүдийн хуралдаанаар нэг асуудал яригдсан нь тодорхой байна. МАН-ынхан суултынхаа талаар болон бусад намын дотоод асуудлыг ярьсан бол АН-ынхан мөн Өвөрхангайн маргааны талаар болон чуулганыг хэрхэн хуралдуулах талаар хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн бүлэг үдээс хойш 14 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдсэн. Тус эвслийн бүлгээс өнөөдөр гаргасан мэдэгдэлийнхээ хүрээнд мэдээлэл хийхээр болжээ.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top