“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-д үүсээд байгаа Өвөрхангайн тойргийн маргаан болон эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг сонссон байна. Тодруулбал Н.Удвал сайд Монгол улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, ямар арга хэмжээ авах ёстой зэрэг цаг үеийн асуудлыг мэдээлсэн байна.
МАН-ын эсэргүүцлийн талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Нийгэм ерөнхийдөө хоёр хэсэг болон хуваагджээ. Увс, Эрдэнэт, Дорнод зэрэг олон тойрогт ийм асуудал болсон. Энэ жилийн сонгууль шударга болоогүй. Хууль зөрсөн, тэр нь батлагдсан бол УИХ-аас чиглэлээ өгч, хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох ажиллагаа явагддаг байдлыг хангаж өгөх нь зүйтэй. Бүлгийн гишүүд АН, МАН-ыг дэмжин ярилцлага өгч байгаа. Гээндээ ч бий гоондоо ч бий. Асуудал гацах ёсгүй, шударгаар асуудал шийдэгдэх ёстой гэсэн байр суурин дээр эвслийн бүлэг байгаа” гэв.
Эрүүл мэндийн салбар 00 заасан байгаа гэнэ. 18 эмнэлэг огт зөвшөөрөлгүй ажиллаж байсан. Эм борлуулалтын байдал талхны наймаанаас ашигтай байгаа. Мөн оношлогоог хийхдээ улсын эмнэлгийн эмч нар өөрийн хувийн эмнэлэгт очихыг шууд болон шууд бусаар шахдаг зэрэг олон асуудал байдаг гэнэ. Тиймээс энэ олон асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх нэн шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал бүлгийн хуралдаанд хэлжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )