МАН-ын гишүүд хуулийн хариуцлага хүлээх үү

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

 

МАН-ын гишүүд  Төрийн ордны тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж өнөөдөр УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:  Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав

-МАН-ын гишүүд Төрийн ордонд эсэргүүцлээ илэрхийлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх боллоо.  Та хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж асуудал байна. Энэ асуудлыг маргадаг газар нь маргана.

- Одоо тэгээд яах вэ?

- Цаад дарга нараасаа асуу миний хүү.  

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон Я.Содбаатар нараас тодруулга авлаа.

- МАН-ын гишүүд Төрийн ордонд эсэргүүцлээ илэрхийлсний төлөө хуулийн хариуцлага хүлээх боллоо. Та хариуцлага хүлээх үү?

- Ж.Энхбаяр: Хууль зөрчсөн гэдгийг хэн нотлоод байгаа юм?

- УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр тайлбарласан.

- Ж.Энхбаяр: УИХ-ын гишүүн  хаана ч нэвтэрч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.  

- Тэгэхээр яана гэсэн үг вэ?

- Ж.Энхбаяр:  Эхлээд бидний бүрэн эрхийг түдгэлзүүлээд хариуцлага тооцож болно. Бид нар тэнэг улсууд биш ш дээ.  

Я.Содбаатар:  Хууль зүйн хувьд зохицуулалтгүй асуудал.

- Тэгээд хариуцлагаа хүлээнэ гэсэн үг үү эсвэл...?

- Я.Содбаатар: Хуулийн талаасаа энэ бол улс төрийн суулт, цуглаан биш. Тэгэхээр эрх зүйн хувьд зохицуулалтгүй асуудал. Хоёрт, УИх-ын гишүүнийн бүрэн эрхэд төрийн болон хувийн бүх байгууллагад нэвтрэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрх нь байдаг. Нөгөө талдаа өнөөдрийн олон гарц бий. Зарим нь үүнийг мушгих, улс төрийн албан хаагчийг шахаж байна. Бид бол хуулийн хүрээнд ажиллаж байгаа.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top