Өвөрхангайн асуудал хойшилж МАН бүлэгтэй болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23
Ирэх өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн санаачилсан УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийг зарлахгүй даруй гурван сар болж байгаа юм.

2013 оны улсын төсвийн төсөл уулзалт ярилцлагын бас нэг гол сэдэв байв. Төсвийн тухай шинэ хуулиар жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдах товтой ирэх жилийн төсвийг хугацаанд нь батлах талаар Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудтай ярилцсан байна.

Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар хөндсөн байна. Уг асуудлыг шүүхийн шийдвэр бүрэн гартал УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахгүй хойшлуулахаар болсон гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top