С.Ганбаатар: Рио Тинто ард түмнийг хооронд нь муудалцуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

 

Монголын уул уурхайн ассоциаци /МУУҮА/ нь гишүүн байгууллагынхаа татвараар санхүүждэг байгууллага юм. Харин тус байгууллагын гишүүнээр Рио Тинто ажилладаг байна. Өөрөөр хэлбэл Рио Тинто нь  МУУҮА-ийн гол санхүүжүүлэгч ажээ. Тэгвэл тус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Алгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудагдаж байгаа юм байна. Хэрэг н.Буд шүүгч дээр байгаа ажээ.

МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Уул уурхайн мэдээллээр намайг гүйцэхгүй. Мань нөхрийн /УИХ-ын гишүүн С.Ганбаатар/ ард хэн нэгэн байгаа” хэмээжээ.  Энэ нь гишүүний зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн бололтой нэр төрд халдсан, дээрх хэлснээ нотол” гэсэн үндэслэлээр шүүхэд дуудсан юм байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монголчууд бид хэн нэгний мөнгийг аваад хоорондоо хэмлэлдмээргүй байна. МУУҮА-ийн ард Оюутолгой байдаг. Бид шуудайд хийсэн эвэр шиг байж болохгүй. Цаашид нэгнээ муулах ажиллагааг үүгээр таслан зогсооё. Уул уурхайн эрдэмтэд гадныхны гар хөл болж байгаа нь үнэн. Ийм байдал гаргамааргүй байна” гэв.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top