Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашиггүй юу эсвэл гэрээлэгч талуудад харилцан ашигтай юу гэдэг өнөөдөр нийгэмд эргэлзээтэй байгаа билээ. Тиймээс энэ асуудлыг мэтгэлцээний журмаар арилгах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үзсэн бөгөөд тэрбээр С.Баярцогт гишүүнийг дуэльд дуудсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл УИХ-ын гишүүд ирэх сарын 7-14-ний өдрүүдийн аль нэгэнд Төрийн ордонд мэтгэлцэх гэж байна. Мэтгэлцээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар бэлэн бол УИХ-ын гишүүн С.Баярцогт ч бэлэн гэнэ. Гагцхүү УИХ-ын гишүүн С.Баярцогт гадаадад ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт ирэх ажээ.
Зохион байгуулалтын ажил үлдээд байгаа уг мэтгэлцээнд иргэдийн төлөөллийг оролцуулах, том дэлгэцээр гаргах боломжоор хангуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )