Үе үеийн хотын дарга нар үйлдсэн хэргээ хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Сүүлийн өдрүүдэд улс төрийн шуугианы дэргэдүүр хүчтэй газар авч байгаа нэгэн асуудал бол хүүхдийн паркийн газрын асуудал байлаа. Залуучууд нэгдэн хүүхдийн "Паркаа аваръя" хэмээн уриа гаргаж холбогдох албан байгууллагад энэхүү саналаа хүргүүлснээр МЗХ-ноос санаачлан дэмжиж "Паркаа аваръя" нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Тус нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 24-нд болох бөгөөд нээлттэй хэлэлцүүлэгт үе үеийн хотын дарга нар болох М.Энхболд, Ц.Батбаяр, Н.Болормаа, Г.Мөнхбаяр нар болон бусад албаны хүмүүс оролцож "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газрыг хэрхэн зарсан, ямар даргын үед ийм нөхцөл байдал үүссэн талаар хэлэлцэхээр болжээ.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top