УИХ дахь Ардчилсан намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягт хандан өнөөдөр асуулга тавилаа. Уг асуулгад дурдсанаар,
“УИХ-аар хэлэлцэж буй “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль”-ийн төслийн 1 дүгээр хавсралтын 16.5-д тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой асуудал бидний анхаарлыг татаж байна. Энэ нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг хөндсөн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм.
Иймд УИХ-ын гишүүд бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дор дурдсан асуулгыг тавьж, тодорхой мэдээллийг хуульд заасан хугацаанд албан бичгээр ирүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүсч байна” гэжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )