МАН-ынхан маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанд сууна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хэлэлцэх асуудлын нэгдүгээрт АН-аас Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний  тангараг өргүүлэх байсан. Өнөөдөр МАН болон АН-ын бүлгийн дарга нар уулзаж  дээрх асуудлаар зөвшилцөлд хүрсэн тул МАН-ын гишүүд хуралдаа сууж, маргаашийн чуулган хэвийн үргэлжлэхээр болжээ. Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн АН болон МАН-ын гишүүдийн шүүх хурлын эцсийн шийд гартал аль алиныг нь УИХ-ын тангараг өргүүлэхгүйгээр болсон байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top