МАН-аас саяхан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд, ерөнхий захирал М.Наранбаатарт хандан шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад “МҮОНРТ нь ардчилсан, чөлөөт, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд манлайлагч, улсын төсвөөс санхүүждэг байгууллага билээ. Харамсалтай нь сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөр нь Ардчилсан Намын сонгуулийн штаб хэлбэрээр илт ажиллаж сүүлийн үед намын зэвсэг боллоо.
2012 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн 20 цагийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөр Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлаар Г.Батхүү, Д.Зоригт нарын өмгөөлөгч А.Мөнхболдыг бие даасан хуульч мэтээр танилцуулж тэрбээр мэдээллийн хөтөлбөрийн дундуур бүтэн 7 минутын турш болсон үйл явдлыг илт гуйвуулж зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл түгээв...
...Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх” үндсэн зарчмаа барьж ажиллахыг шаардаж байна” гэж уг мэдэгдэл дурьджээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )