УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Энэхүү хуулийн төсөлд иргэн бүр газар өмчлөх эрхээ эдлэх боломжийг, түүнчлэн хэрэв иргэд газар өмчилж авах шаардлагагүй гэж үзвэл өөрийн газар өмчлүүлэх сертификатыг хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулах замаар хөрөнгөжих боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.
дашрамд дурьдахад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг УИХ 2002 онд баталж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )