Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Монгол бичгийн өдөр”-ийг 2012 оны 11 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байрны 364 тоот эрдмийн танхимд монгол бичгийн уран бичлэгийн сургалт сименар 10 цагт эхэллээ.
Сургалтад эрдэмтэн багш, судлаачид, 200 гаруй сурагч, оюутнууд оролцож байгаа бөгөөд уран бичээч Д.Баттөмөр “Зохиомжийн онол”, Ж.Батбаяр “Бийрийн бичлэгийн ур зүй”, Т.Жамъянсүрэн “Эвхмэл үсэг, тамгын сийлмэл” хичээлийг тус тус заалаа.
Энэхүү сургалтын дадлагын хичээл нь маргааш МУИС-ийн дугуй танхимд 10 цагаас үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )