Монголын цөөхөн поп попера хамтлагийн нэг болох Uvertura МУАЖ Ш.Чимэдцээетэй хамтран "Тэнгэр ээж минь өршөө" дууг шинэчлэн дуулсан билээ. Шинэчилсэн хэлбэрийн хөгжмийн найруулгыг тус хамтлагийн продюсер, МУСТА Б.Алтанхуяг хийсэн байна. Үүгээр зогсохгүй уг бүтээлийг дүрсжүүлсэн байна. Клипийг "Анд" энтертайнментын хамт олон хийсэн аж.
"Тэнгэр ээж минь өршөө" дууг МУАЖ ээждээ зориулан зохиосон бөгөөд энэхүү бүтээлийн анхны сонсогч нь түүний ээж байсан ажээ. Охиныхоо бүтээлийг сонссон ээж нь "Ээжийнхээ ачийг хариуллаа" хэмээн хэлсэн гэдэг. Тиймээс энэ дуундаа МУАЖ хайртай байдаг талаараа өөрийн тоглолтод ярьж байсан удаатай. Харин хайртай дуугаа шавь нартайгаа хамтран дуулсан нь энэ юм. Мөн энэхүү дуугаа шавь нартаа өвлүүлэн, цаашид дуулж яваарай хэмээн захисан аж. Ингээд "Тэнгэр ээж минь өршөө" дууны шинэчилсэн хувилбарыг клипний хамт хүргэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Smdka-cab what I was looking for-ty!