Ноён Бондгор “Мобиком”-ын үүдэнд гэр барьж тэмцлээ үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Дуучин ноён Бондгор  “Мобиком” корпораци hitone үйлчилгээг хамтлаг дуучдын уран бүтээлийг иргэдэд зөвшөөрөлгүй зарж хохироож байгааг эсэргүүцэж “Мобиком”-ын  гадаа жагсаал зохион байгуулсан билээ. Уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Гавьяат жүжигчин С.Жавхлан хэдэн жилийн өмнө үүрэн телефоны операторууд, тэр тусмаа “Мобиком” корпорациас багагүй хэмжээний мөнгө нэхэмжилсэн ч тусыг эс олсон. Дуучдын эрхийг зөрчсөн энэхүү үйлдлийг С.Жавхлан тэргүүтэй олон уран бүтээлч нэгдэж гарын үсэг зуржээ. Мөн тэднийг  жагсдаг өдөр Чингэлтэй дүүргийн цагдаа нар очиж тэмцлийг хүчээр зогсоосон бөгөөд дахин “Мобиком” корпорацийн эсрэг жагсаал цуглаан хийхгүй байхыг шаарджээ. Гэвч тэд тэмцлээ зогсоохыг хүсэхгүй байгаа бөгөөд хэд хоногоос дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Тэмцэх тэмцэхдээ Ноён Бондгор “Мобиком”-ын үүдэнд гэр барьж суух бөгөөд “Мобиком” корпорацаас түүнд илгээсэн мессежийг олон нийтэд зарлана гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sda(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

royel tv geer buruu yarihiin ene buduun*****zov yari surchihaad yardag baimaar yumaa shuleg bichdeg hun shulgee mobid og ay hiideg ni aya zarch geh shig ene 2 hiigeegui bol ene buduun duulhuu chi duu duulahgui shuleg unshihgui amaa hodolgood mobikomoos mongoo olood avaach

1  |  0
z(202.179.20.150) 2025 оны 03 сарын 13

ulam tenegteed bhiin ene neg buduun chin yahuu gesen chin kkkk

1  |  0
zz(202.126.89.175) 2025 оны 03 сарын 13

teg teg

1  |  0
Top