Монголд анх удаа Киноны Орлон Тоглогчын үзүүлбэр бүхий тоглолт "STUNT SHOW" нэртэйгээр 9-р сарын 22-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд зохион явуулах гэж байна. Шоунд тус зөвлөлийн гишүүн арваад байгууллагын 70 гаруй уран бүтээлчид оролцож киноны эрсдэлтэй, эгзэгтэй, аймшигтай, аз сорьж сэтгэл түгшүүлсэн мөчүүд хэрхэн бий болдогийг харуулах юм байна.
Мөн уг шоунд Унгарын номер нэг каскадёр Пироч Габор хүрэлцэн ирж оролцох гэнэ. Габор нь Терминатор-3, Титаник гэх мэт Холливудын олон кинонд өөрийн группийн хамт оролцож байсан алдартай жүжигчин юм.

Сэтгэгдэл ( 0 )