Хүүхний эрлэг Леонардо Ди Каприо найз бүсгүйгээ араар нь тавьж гардууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 08

Хүүхний эрлэг гэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо 40 нас хүрч байгаа ч томоожих болоогүй бололтой. Тэрбээр дөнгөж хэд хоногийн өмнө найз бүсгүй “Victoria”s Secret”-ийн загвар өмсөгч, 21 настай Тони Гриний хамтаар рэппэр Кэнье Уэйстийн тоглолтыг үзэж байсан. Гэвч тэр энэ удаад найз бүсгүйгээ араар тавьсан нь хэрэгт дуртай олны хараанаас мултарсангүй.

 

Найз бүсгүйгээсээ хол байгаа Лео өчигдөр Миами дахь шөнийн цэнгээний газар үл таних шаргал үст залуухан бүсгүйтэй бүжиглэж, үнсэлцэн, ихэд дотно байсаар хамтдаа үүрээр шөнийн цэнгээний газрыг орхисон гэнэ. Тэр ийм л хүүхэмсэг болохоор одоо болтол найз бүсгүй тогтоодоггүй бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top