Монгол загвар өмсөгч Солонгосын олон ангит кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Монгол охин савангын дуурьт тоглоно Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг болох Андра агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013 тэмцээнд амжилттай оролцсон.

Уг наадмын үеэр түүнд Солонгосын олон ангит кинонд тоглох санал ирсэн бөгөөд он гараад БНСУ-ыг зорихоор болсон байна. Кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах гэнэ. Үүний дараагаар буюу жилийн дараа киноны зураг авалтаа эхлэх юм байна. “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгууллагч байгууллагаас түүний бүх зардлыг даахаар болжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(103.26.194.90) 2025 оны 03 сарын 13

iim domboo huuhen uu

1  |  0
Top