Кети Перри сайн санааны элч болжээ Дуучин бүсгүй олон улсын нэр хүндтэй байгуулага ЮНИСЕФ-ын сайн санааны элч болжээ. Түүнд уг санал ирэхэд татгалзаж чадаагүй хүлээн авсан гэдгээ хэлжээ. Дуучин бүсгүй маань өвчин зовлонд нэрвэгдсэн хүүхэд багачууд болон тусламж хэрэгтэй байгаа газарт хүрч ажиллахаа хэлжээ. Мөн шүтэн бишрэгчдэдээ хандаж Филлипин улсад болсон далайн хар шуурганд өртсөн хүмүүст чадах чинээгээрээ туслахаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна дуучин маань хамгийн ядуу орон болох Мадагасеарт очсон бөгөөд тус улсын ард иргэд хүнд хэцүү байсан ч зочломтгой зангаа орхиогүйд талархжээ. Кети Перри тэдний амьдралд тус нэмэр болж амьдралыг л гэрэлтүүлж баяр баяслаар дүүрэн болгохын төлөө чармайж ажиллахаа амалсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
saihan busgui shuu
zov zov