Баахан асуудал дагуулж ”Бантан хутгадаг” Цаст констракшн компанийн 15 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдсан барилгын жагсаалтыг гаргасан байдаг. Гэхдээ энэ жагсаалтаас гадна мэдэгдээгүй өнгөрсөн, мэдсэн ч мэдээгүй царайлдаг олон барилга бий. Түүний нэг болох  "Цаст констракшн"- ны "Баримттай" 15 коммент.


1.      Өнгөрсөн аравдугаар сард гурван хүнийг гэмтээж нэг хүний амь нас авч одсон “амь  нас хөнөөгч” Цаст

2.      Барилгын осолоо  “Баянцээл” компанийн барилга гэж “Бантан хутгадаг”  Цаст

3.      Осол гараагүй байхад  “Цаст констракшн энд барилга барьж байна” гэж биччихээд осол гарсан хойно болохоор тэр  бичгээ авчихдаг “ Шуурхай” Цаст

4.       Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдчихээд байхад үгүй гэж  өөрийгөө өмөөрдөг  “Овоо” Цаст

5.      Зургаан метрийн өндөртэй зуурмагийн төмрөөс Б унаж амь насаа алдчихаад байхад тоодоггүй “Санаа амар” Цаст.

6.      Хэвлэл мэдээллийн ажилтан нь манайд  ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагvй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэж итгэлтэй ярьж чаддаг “Худалч” Цаст.

7.      Мэдээллийн хэрэгслээр гарахаар энэ худлаа манайх тэгээгүй гээд хэвлэлийн  байгууллагыг дарамталдаг “Новшийн” Цаст

8.      Өөрийгөө өмөөрдөг өөдгүй цаст цаашид хэдэн хүний амь нас авч одох “Асуултын тэмдэг” болсон Цаст.

9.       Хятад ажилчидаа шаагиулж, бүтээн байгуулалтыг бөөн бөөнөөр нь өрнүүлдэг Цаст.

10.  Хууль бусаар барилга бариад тавьчихдаг “Хуульгүй” Цаст.

11.  Алга дарамхан газарт 10 давхар орон сууц барьж амьтан хүмүүсийг айдастай алхуулдаг “Аймар” Цаст

12.  Анхааруулсан албаны хүмүүсийн шийдвэрийг нохой хуцахын дайтай санадаг “Босс” Цаст

13.  Ард талдаа том “Эрхэм хүнтэй” юм болов уу гэсэн эргэлзээг төрүүлдэг “Элдэвтэй” Цаст

14.  Барилгын  ажлаа зогсоох шийдвэр гаргаж өгсөн  Ерөнхий архитекторын өмнөөс “салаавч өгөөд л” өнгөрдөг “Өөдгүй” Цаст

15.  Тансаг зэрэглэлийн орон сууц барихаар  “Монгол глобал”, “Монгол эм импекс” хоёрын газартай шууд тулгаж, аюулгүй байдлын хувьд хангалтгүй нөхцөлд байшингаа барих болсон. “Хамгаалалт сайтай” Цаст.

 

 

Энэ удаад олон нийтэд ил тод болсон цөөн хэдэн баримтаар комментээ бичлээ. Энэ тухай бидэнд ирсэн мэдээллийн дагуу эрэн сурвалжилж, иргэн мэдээлэх болно.

 

Бэлтгэсэн: Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.7) 2025 оны 03 сарын 13

Ene companii unen dur turh bn. yag unen

1  |  0
Top