Гэрээсээ мэнд саруул гарсан гэм хоргүй жирийн нэгэн залууг, хэзээ ч дахиж буцаж ирэхээргүй хол цөлсөн, бусдад айдас дагуулсан харамсалтай осол хоёр өдрийн өмнө гарсан. Хэвлэлийнхэн энэ асуудлын араас учигдан бичээд байгаатай зэрэгцэн хүний мууг үзлээ, амжилттай сайн яваа томоохон компанийн нэр хүндэд халдах гэлээ гэхчлэн янз бүрийн л хандлагууд гарч байна. Гэхдээ тийм байр суурь илэрхийлж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд энэ асуудалтай холбоотой болон үүнээс үүдэн тавигдах ёстой асуудлуудын талаар хөндөх нь шударга байдалд илүү нийцэх юм. Барилгын осол гарч л байдаг, эрдэнэт хүний амь нас нэг, хоёр, гурваараа үрэгдэж л байдаг нь хэвийн зүйл мэт хандлага нийгэмд тогтох вий, нөгөө хариуцлага хүлээх ёстой субьектүүд нь тэрүүхэндээ хохирол барагдуулсан нэртэй үлдээд хэрэг замхардаг байдал газар авчих вий. Барилгын гэх тодотголтой ослуудын шалтаг шалтгаануудыг үнэн зөвөөр нь тогтоож, гэм зэмгүй олон хүний амийг авсан, нулимс, харуусал дагуулсан золгүй ослуудын жинхэнэ буруутнууд хариуцлага хүлээдэг байгаасай гэсэндээ манай сайт энэ осолтой холбоотой мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа юм. Тэгвэл уг осол болсон барилга болон газрын эзэн “Макс” групп нь тус газарт эзэн суухын тулд өдгөөгийн МАН-ын дарга, газрын наймааны “Загалмайлсан эцэг”, хотын мафийн том “толгойлогч” гэхчлэн таагүй тодотголуудыг өнгөрсөн жилүүдэд өөртөө нааж ирсэн М.Энхболд болоод түүний хамсаатан Т.Бадамжунай нартай сүжирснийг илтгэх баримтуудыг хүргэх гэж байна. Гол нь тус газар Макс-ын өмч болохдоо хууль журам зөрчсөн байж болзошгүй нь дараах баримтуудаас харагдаж байна.
“Загалмайлсан эцэг” М.Энхболд, Т.Бадамжунай нар газар олгожээ
Ерөөс тус газар Макс-ын мэдэлд очихоос өмнөх замналыг харвал МАН дахь Хотын фракцийн тулгуур баганууд болох тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлж ирсэн нөхдүүд болох М.Энхболд, Т.Бадамжунай хоёрын ивээлээр авсан байж таараад байна. Тэгэхдээ харагдах хэлбэр талаасаа нэлээн хашир ажилласан байх магадлалтай байна. Учир нь Түвшин-Интернэшнл ХХК тус газрыг ашиглах эрх авахын тулд 2002 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Бадамжунайд хүсэлт гаргасан баримт таны өмнө байна. Хүсэлтдээ “Манай компани нь үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өнгө үзэмжинд нь тохируулан, бүх насны хүүхэд залуучуудад зориулсан компьютер сургалтын төвийн цогцолборын барилга барих сонирхолтой байгааг минь харгалзан үзэж туслана уу.” гээд удирдлага Д.Тунгалаг гэгч гарын үсгээ зуран илгээжээ.

Улмаар Т.Бадамжунайд гаргасан хүсэлтийнх нь хариуг 2004 оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга М.Энхболд өгсөн байгааг доорх баримтаас харж болно. Тодруулбал, тэрбээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 4/0126 дугаар бүхий 365 м2 газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов гээд гарын үсгээ зурчихаж. Цаг хугацааны хувьд хоёр жилийн дараа газар эзэмших гэрчилгээг Түвшин-Интернэшнл ХХК авсан харагдаж байгаа юм.

Тэгвэл Засаг дарга М.Энхболд тус компанид Газар ашиглуулах шийдвэрийг 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаар тоот шийдвэрээр гаргаж байсныг илтгэх баримт бас байж байна.

Түвшин-Интернэшнл ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 450 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулахаар болов. Ашиглах хугацаа 2 жил гэхчлэн тодотгосон байгааг та харж байна.
Мөн энд анхаарал татахаар нэг баримт байгаа нь Нийслэлийн Засаг дарга М.Энхболд Түвшин-Интернэшнл ХХК-д газар эзэмших гэрчилгээг өгснөөс хойш хоёр сарын дараа тус газрыг Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ Макс группын нэр дээр гарсан байдаг нь дараах баримтаас харагдаж байна.
Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 72 тоот тогтоолоор, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарны титэм үйлчилгээний төвийн А, Б хэсэг, Макс групп хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түрээсээр эзэмшиж байгаа нийслэлийн өмчийн 2580 метр квадрат талбайг 231 836 280 төгрөгөөр тус группд худалдаж, үнийг нь бүрэн төлүүлснийг илтгэх баримт байна. Тэрчлэн Макс групп 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эд хөрөнгийн өмчлөгч болсныг Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга М.Энхболд, Нарийн бичгийн дарга Д.Мөнхцог нар гэрчилсэн байгаа юм.

Анх Түвшин-Интернэшнл ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших, ашиглах нь асуудал нь зөвшөөрөгдөж байсан тус газарт Макс групп анхнаасаа санаархаж, жижиг компаниар түрий барин баримт бичгийг нь бүрдүүлсэн байх магадлалтай байгаа юм. Учир нь Засаг дарга М.Энхболд Түвшин-Интернэшнл ХХК-д Газар ашиглуулах шийдвэрийг 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргаад сууж байх үед нь Макс групп хэдийнэ тус газрыг нь ашиглаж байсныг нь та Өмчлөгчиийн эрхийн гэрчилгээнээс нь харж байгаа биз ээ.
Ер нь бол тус барилга дээр гарсан ослын шалтгааныг холбогдох газрууд нь эцэслэн тогтоогоогүй байгаа ч, нөгөө талаас нь авч үзвэл ийм ослуудад буруутай этгээдүүдийг тодруулах, тодотгох асуудал дээр зөвхөн хэдэн мэргэжилтний амнаас унасан үгсэд дөрөөлөн бат ноттой итгэх ёстой гэсэн үг хаана ч байхгүй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Тэрчлэн ийм харамсалтай ослуудын цаана гэмгүй үлддэг нөхдүүд олон байгаа учраас зориуд хэлэх хэдэн үгс байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд л сэтгэл сэртхийлгэсэн хэчнээн олон осол гарсныг уншигч та санаж, харамсаж байгаа болов уу. Хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан харамсалтай осол гараад удаагүй байхад оюутны ширээнд суугаад удаагүй залуугийн дээрээс барилгын төмөр унаж амийг нь авсан хэрэг гарсан. Эдгээр ослуудаас хойш автобус, машин дээр барилгын төмөр унасан, золоор хүний амь наснаас холуур өнгөрсөн ослууд удаа дараа гарсан юм. Тэр болгонд нэг асуудал бүрхэг явж ирсэн нь барилгын үйл ажиллагаатай холбоотой үүдэн гарсан осолд хариуцлага хүлээх ёстой нь ард нь үлдээд байгаа юм биш үү. Ерөөс хууль эрхзүйн зохицуулалт нь ямар байна вэ гэдэг асуудал байгаа юм.
Түүнчлэн Макс группын охин компани “Макс өргөө” компанийн захиалгаар "Мэжик класс" компанийн барьж буй барилга дээр гарсан дээрх ослын хариуцлагыг хэн үүрэх вэ гэхээр одоо манайд мөрдөгдөж байгаа хуулиар бол гүйцэтгэгч тал хүлээх ёстой болж байна. Гэтэл уг барилгыг барих албан ёсны зөвшөөрөл нь “Макс групп”-д байж байгаа. Зүй нь аливаа барилгыг захиалагч буюу тухайн газрыг өмчлөх, ашиглах эрхтэй субьект, хуулийн этгээд нь тухайн барилгыг барих явцад мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардагдах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой бол манайд эсрэгээрээ аж. Учир нь барилга дээр осол гарч хүний амь нас сүйдлээ гэхэд эзэн захиалагчтай хариуцлага тооцох тухай заалт хуульд байхгүй учраас цоорхой ашиглан тэд даварч ирсэн гэсэн үг. Тиймээс ч эрсдэлээс сэргийлэх тал дээр захиалагч, гүйцэтгэгч талууд хамтран ажиллах, тодорхой төсөв хөрөнгө тохиролцон гаргах зэрэг асуудлууд бүр ч байхгүй явж ирсэн байгаа юм. Тэгэхээр “Макс” группын тухайд яг энэ жишгээр уг барилгад хандаж ирсэн. Бүх хариуцлагыг “Мэжик класс"-даа үүрүүлээд зүгээр өнгөрнө гэсэн хандлагаар хэдийнэ хандаж байгаа харагдана. Гэтэл уг барилга баригдаж байгаа газрын эзэн болоод захиалагч “Макс” групп нь энхийн цагаан тагтаа биш гэдгийг илтгэх баримт байгаад байдаг.
Улстөр, бизнесийн луйврын торыг сүлжсэн нөхдүүдийн эрх ашгийн нэгдэл нь явж явж ийм л харамсалтай байдлаар эгэл жирийн иргэдийн амьдралд гай дагуулж байгааг ч хэлэх ёстой юм. Тус барилгын зөвшөөрөл, захиалагч, гүйцэтгэгч талуудын хариуцлагын асуудалтай зэрэгцэн газрынх нь зөвшөөрөлтэй холбоотой хууль журам зөрчсөн асуудлыг ч хууль хяналтынхан шалгах ёстой юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 49 )
Makc har Ganbaatariin luivar deed Zegtee hurch bn.Chingeltei duurgiin zagdaa hurandaa Dugarsuren, Prokuror Badralt , Sagsai nariig nohoi shig hoollood gemt heregee zairuuldag.Udahgui hamtdaa shorond yavzgaana.HaraNegdej temzezgeey.Ene har golog hen be????
engiin ajilchid ymar buruu bn aa
ene asuudald max urguugiin zahirluud bas Passad in iin hodolmor hamgaalaliin injiner buruutai
Yoo heleh ch ug alga... Yostoi amia bodson huwalznuudiig yaj buulgah we... Ard tumen min...
aan enhbold gazraa maksdzarsan l yum bn sh deetegeed ter gazar ni hvnii amiig avdag gazruud bolood bn daa huurhii egchiinhee hvvhdiin nerdeer gazar avaad l zaraad l zuvhun negeehen heseg ni l iim baartai !!zagalmailsan etseg badamjuna! enhboldiin gai
hairan saihan zaluu nas ta nart bol asuudal bish l dee muu sain hun chanargui adgiin nobsh nar
Tuvshin interneshl ni Enhboldiin egchiin ni huuhed Tuvshin giin h shdee aimar Humuus de
газрын наймаачин энхболд буруутай бас бадамжунайтан
Энэ хэдэн ноход улсын хөрөнгө хүний цус нулимс идэж гударч ханаж цадах болоогүйн бхдаа.
Enkhbold muu hujaagiin hurliiiziig buudaj aluul taarna
гэмт хэрэгхийвэл улам дээшээ ахиж байдаг... сонгууль битгий өгч бай... тарвага хошгирсоорбайга ад дууссан одоо ардууд нь хошгирсоор
ENE .M. ENHBOLD GEJ ESTOI HUGELT HAR HUUR YUMAA. ULAANBAATARIG ARD TUMENTEINI UGUI HIIHENE ENE .LUUVIRCHIN
Araich dee. Ene novshiin hun durst araatnuudad hariutslaga tootsvol taarna. Hairan saihan zaluu. Id hiij buteeh nasandaa engeed horvoogoos yavchihdag. Uneheer haramsaltai.
yadag haraal idsen pizdakud we bvgdinh ni buruu ter amia aldsan zaluu uurinh ni deeres tiim yum unaad irne gj tusuulugui bhda huurhi burhani orond ochson bha
Ene chin setguulch bainadaa. Bayrlalaa Itgeltee ajiliin amjilt. Tsaash urgeljleh niitleliig chin huleej baina. Barimt chuhalshuu.
Энэ их бүтээн байгуулалт монголд хэр их хүний алтан амиар босох юм болдоо. би өөрөө энэ салбарт одоо 5 жил ажиллаж байна. хатуу хүнд бэрхээс нь хийж явна. Миний айдаг зүйл бол мөн л хэн нэг хүний амь нас эрүүл мэндийг хохироох вий гэхээс үнхээр их айдаг юм. гэсэн атал өөрийн амьнаас айхгүй нь сонин юм шүү. Монголчууд бид хариуцлаггүй ханддагын хор уршиг энэ шүү дээ.
ganbaataraa.enhboldoo,badamjun ai ta nariin huuhed ingej uhsen bol yah vee.BATUULEE.ELBEGDORJOO.ALTAN HUYAGAA ERHEM 76 BOLON DARGA NARAA HUUHDUUDIIG CHIN NERTEI USTAI NI BICHEED ORLUULJ TOSOOLHIIMUU.TA NAR CHIN HUN YUM BAIGAA BIZDEE.ALTAN AMIA ALDAJ BAIGAA HUMUUS HOORHII BISH BAINA GEJUUUUUU
ene arai dendej bnaa hichneen hunii amiig avah geed bgaa um boloo erdenet hunii ami ene niigemd unegui boltsiim bna l da shudarga eronhiilogch shudarga bat-uul darga 2 mini ta buhen anhaarah tsag bolsiin bish u arai dendej bna sh de
ene arai dendej bnaa hichneen hunii amiig avah geed bgaa um boloo erdenet hunii ami ene niigemd unegui boltsiim bna l da shudarga eronhiilogch shudarga bat-uul darga 2 mini ta buhen anhaarah tsag bolsiin bish u arai dendej bna sh de
ene arai dendej bnaa hichneen hunii amiig avah geed bgaa um boloo erdenet hunii ami ene niigemd unegui boltsiim bna l da shudarga eronhiilogch shudarga bat-uul darga 2 mini ta buhen anhaarah tsag bolsiin bish u arai dendej bna sh de
erh barigchdiin deer tomor unaval nude olson hereg bolj ih olon hun bayarlah baihdaa
odoo ta nar bitgii khuts tuhain ued Makst narnii tetimiig hyamdhan zarsan tegeed ta nar yah yum.Hen ih mongo ogson hund n odort n gazriin gerchilgee bichdeg blaa ha ha
END NER DURDAGDAJ BUI HUMUUS TUHAIN UED GAZRIIN ZOWSHOOROL HUSSEN GANBAATAR CH BA UU ALTANHUYAG CH BA UU HEN BAIH NI HAMAAGUI ERH UURGIINHEE DAGUU OLGOLTOND HYANALT TAWIJ GARIIN USEG ZURAH YOSTOI L ALBAN TUSHAAL DEER BAISAN. TEGEED YAHIIN DARAA NI HEREGT ORCHIH NI MINII OMNOOS HEN NEG NI ZURCHIH GEED JISHEELBEL UUNIIG BICHIGCH NOHRIIG GUIH HEREG UU! BITGII INGEJ TEMEE GEHLEER YAMAA GEJ TUILSHIRCH BAI!!!1 YUM BOLGONIIG ULS TORJUULEH DONTOI YUM UU? ODOO CH GESEN ERH MEDEL NI BGAA BOLOHLEER BAT -UUL MON L HEN NEGEN HUNII HUSELTEND GARIIN USEG ZURAAD L SUUJ BGAA SHUU DEE. UTGAGUI YUM...
ЭНЭ МАХН-ААС УЛБААТАЙ ЛУЙВАРЧДЫН БАЛАГ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР ЭНЭ ГӨЛГӨР ЭНХБОЛД УБ ХОТООР ТОГЛООД ХАЯСАН ЭНЭ ТЭНЭГИЙН ТАРЬСАН ШАВХАЙ Ч АРД ТҮМЭНД МӨН Ч ЛАЙ ЛАНЧИГ АВЧИРЛАА ХУУЧИН ҮЗЭЛТЭЙ МАН МАХН СӨНӨТҮГЭЙ
badamjunai enhbold metiin luivarchid hotiin gazriig uuriin hurungu met taraasan jiriin irged 0.07 ga ch baihgui baihad ed nar ulsiin gazraar bayajsan shuu de
Ganbaatar metin mungni hoinoos ulairagsadad munu l chuhal bolohoos huni ami sonirholtoi bish bga shde.Muusain malnuudin nugel nudeeree garnaa.Eej n altan oroitoi malgai umsuud l yawaad baisan hun mun baih.Yo yo.Muu ym modon ulaatai gej neg udur ireh baih.
Худалдаж авсан барилгаа нураагаад шинээр барилга барьж байгаа юм биш үү! Юм болгоныг битгий ингэж харлуулаач. Ер нь бүх юм бурханы зурсанаар явна.
М.Энхболд гэж их нүгэл үйлдсэн амьтанд амьд явах эрх байна уу. Шүүх засаглал нь арга хэмжээ авдаггүй юм бол бурхан тэнгэр ард түмний өмнөөс арга хэмжээ авч өгөх байлгүй дээ.
hengazar olgoh ni ymar hamaatai yum be ter ued erh medel bsan yum chini olgoh l bolno sh dee herev iim yum boloogui bur iluu saikan yum baridgsan bol ene tuhai duridahgui sh dee
АН-ЫНХАН ЭНЭ ЭНХБОЛДЫГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ДӨЛӨӨД БАЙДАГ НЬ ӨӨРСНӨӨ НЭЛЭЭН ГАЗАР ХҮНИЙ ӨӨРИЙН НЭР ДЭЭР ГУЙГААД АВЧИХСАН БАЙФДАГ БАЙХ ДАА,ААЛЗНЫ ТОР ШИГ БОЛГООД УНАСАН Ч ЗУУРАЛДААД УНАХАА УРД ЗҮГИЙН УГШИЛТАЙ ХҮН МЭДЭЖ Л ӨГСӨН БАЙГАА БАЙХ ТИЙМ БОЛООД ӨНӨӨГИЙН ЭРХ БАРИГЧИД ХАЛДАЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ХУДЛАА ТОЙРЧ ХУЦААД БАЙДАГ БАЙХ.ЭНХБОЛДЫГ ОРОЛДВОЛ ӨӨРСНӨӨ ОРООГДОНО БИЗ ДЭЭ АЯГҮЙ БОЛ.
Bat-Uul gua Tehnikiin nuhtsul zurchisun huuli bus gazar olgolttoi temtsej zuvshuuruluudiig ni huraan avsan geed ongirood bsan yaasiin ?
Enkhboldtoi tootsoo hiih tsag bolson shdee,. avligatai temtseh gazar yuu ch hiidiin yur ni...
Энэ газрын наймаачин М.Энхболтой ард түмний нэрийн өмнөөс тооцоо бодох Монгол аавын хүү алга уу?Нөгөө шударга, хошгоруулдаг, Элбэгдорж хүртэл М.Энхболдыг шийтгэж чадахгүй байна шүү дээ...
oo gazariin naimaachin enxbold odoo tob aimagiin gazariig sonirxood baigaa sh dee. ulaanbaatariinx duussan
Gazar olgoson alban tushaaltan ymar hamaa bnaa,Max iinhanii l bolgoomjgui l uildel bh,hajuugaar n hudlaa uls torchihoo bolih heregtei barih zovshoorol hynalt hen tavij bsan humuusiig bicheech.
gazar olgoson ni bish barij bgaad ni buruug tohvol dergui yu. heterhii tuilshirsan untsguus bichih yum
M.Enhboldiin huuhed ni tumrund tsohiulj uhvel taarna
Badarchin yavsan gazar balagtai, batgana suusan gazar uttei, Enkhbold oroltsson buxend uxeltei bx yum da.
ene heregt gazar olgoson hun yamar buruutai bnaa.chanargui barilga barij bgaa uhduudiin l buruush dee,bichih yumaa olj yadah yumaa
МАКС-ӨРГӨӨ ХХК 100 % БУРУТАЙ ШҮҮ
мах групп ххк гэдэг нэрнээс нь эхлээд л но-той санагдчихлдаа. мах гэдэг нэртэй том групп юм байна гээд бодоод байсан чинь бүр ххк, айн