Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр Олон улсын Сумо бөхийн холбооны хурлаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо Шо буюу Мөнхбатын Даваажаргал Олон улсын сумогийн холбооны (IFS) ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хакүхо М.Даваажаргал “Итгэл хүлээлгэсэнд туйлын их баяртай байна. Би өмнөх ерөнхийлөгч Тоёодагийн үйл хэргийг үргэлжлүүлж, сумог даян дэлхийд түгээн хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэхүү үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах болно. Нагояад болсон Азийн наадмын үеэр би олон орны Үндэсний олимпын хорооны дарга нартай уулзаж ярилцсан. Африкийн улс орнуудад сумог танилцуулах, дэлгэрүүлэх тал дээр Сенегалын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллана. 2030 онд Катарт болох Азийн наадмын хөтөлбөрт сумо бөхийг багтаахад нэг алхам ойртлоо гэж бид үзэж байна” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )