Ангинаар өвдвөл зүү тавиулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Хүний аман дотор буюу залгиурын хоёр хажууд байрлах булчирхайг гүйлсэн булчирхай гэнэ. Уг булчирхай үрэвсэж өвчлөхийг ангинтах, заримдаа хоолойнд мах ургасан гэж нэрлэх нь бий. Өвчлөөгүй үед юу ч мэдэгдэхгүй байснаа халдвар орж үрэвссэн үед залгиурын хоёр тал уг хэсэгтээ улайж хавагнаж, хоёр талын хананд төмбийсэн хавдар үүсдэг болохоор мах ургалаа гэх нэр гасан байх. Хоолойны махыг мухар олгойн адил илүүдэл эрхтэн гэж үзээд өвчлөөгүй байхад нь авдаг байсан үе бий. Гэтэл гүйлсэн булчирхай нь хүний, тэр дотроо хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий чухал эрхтэн болох нь батлагдсан юм. Энэ булчирхайгаас ялгаран гарах бодис нь биеийн эсэргүүцэл, дархлаажуулалтанд онцгой нөлөөлдөг. Харин нас бие гүйцсэний дараа үүрэг нь бусад эрхтэн, булчирхайд шилжих тул аажмаар хатаж агшдаг. Ойролцоогоор 25 орчим насанд булчирхай бүрэн хатах ёстой. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуус ангинтаад байдаг нь үүнтэй холбоотой. Олон шалтгаанаас ангинтах боловч гол нь шүд хорхойтох, биеийн эсэргүүцэл суларсан үед халуун хүйтэн хүнс ундаа гэнэт уух, даарч, хөрөх, бусад хүнээс халдвар авах зэрэг тохиолдолд булчирхай үрэвсэн улайна. Улмаар шүлс залгихад хөндүүрлэж, харууран, өвчний 2-3 дахь хоногт халуун 40 хэм гартлаа нэмэгдэж хөлрөн, залгиурын хоёр тал идээлдэг. Юм идэх, шингэн ууж чадахгүй болтлоо томрох ч бий. Үүнээс болоод хордлогод орж бусад хүндрэл өгөх талтай. Нэг ангинтсан хүүхэд дахин дахин өвчлөөд байдаг болохоор эцэг эх нь тоохгүй, өвдсөн үед нь марганцтай юм уу соодтой усаар зайлах, парацитомол, фарингосефт уулгах төдийгөөр түр намжаасаар архагшуулдаг гэмтэй. Эмч нар ангиныг бүх өвчний эхлэл, гол уурхай гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Ялангуяа бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн умай, өндгөвчний үрэвслийн шалтгаан нь ангина болох нь элбэг. Тэрчлэн манайхны хэлж заншсанаар ангина үе мөчиндөө орох эмгэг хамгийн ноцтой хүндрэл мөн. Олон дахин ангинтсанаас түүнийг үүсгэгч бичил биет үений холбогч эдийг хамгийн түрүүнд гэмтээдэг. Ингээд үе мөч өвдөж, хавдах, хөдөлгөөн нь хязгаарлагдах зэргээр илэрч улмаар мөч тахийж мурийн суумгай болгох хүртлээ хүндрэнэ. Ревматизм гэж эмнэлгийн хэлээр нэрлэдэг. Ревматизм зүрхийг барьж өвчлүүлэх нь элбэг бөгөөд энэ тохиолдолд ревмокардит гэх бие даасан хүнд эмгэг болдог юм. Ангиныг тухайн үед нь сайн, төгс эмчлүүлэхгүй бол эцэстээ эдгэшгүй хүндээр өвчлөх аюултай болохыг мартаж боломгүй. Гол нь хүүхдээ хэвлийд байхаас нь чийрэгжүүлэх, дархлааг нь сайжруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, улмаар амин дэмийн дутагдалд оруулахгүй байх нь чухал. Хүүхдийг багаас нь хэт бэгнэхгүй байж, агаар салхинд гаргах, наранд шарах, илчлэг сайтай хоол хүнс өгөх зэрэг нь хоолойн өвчнөөс сэргийлэх үндсэн хэлбэр мөн. Өвдсөн даруй авахуулах гэж яарсны хэрэггүй. Учир нь 25 хүртлэх насанд энэ булчирхай халдвараас хамгаалах, халдвар орсныг мэдээлэх чухал үүрэгтэй болохоор тэр. Өвчин хурц эхэлж, идээлсэн тэр даруйд эрхийн хурууны дотор тал, хумс арьсны орчимд зүү тавих эмчилгээ үр дүнтэй. Ихэнхдээ “өргөс авсан” мэт илааршуулдаг. Ийм боломгүй мэргэжлийн эмчид хандаагүй тохиолдолд марганц, содтой бүлээн усаар зайлах, хуурай эм цацах, халуун намжаах эм, септолет уулгах зэргээр эмчилнэ. Эдгээр нь тухайн үед нь үрэвслийг дараад орхих тул мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.  Хоолойн мах авах мэс заслын эмчилгээ  сайн үр дүнтэй ч цөөнгүй тохиолдолд хоолой өвддөг хэвээр үлдэх нь ажиглагддаг. Хоолойн өвчин үе мөчинд зүрхэнд нөлөөлөхөөс  найдвартай хамгаалах үндсэн арга бол биеийн тамир. Өглөө бүр эрүүл агаарт алхах, хөнгөн гүйх, хүнд биш хөдөлгөөний дасгалууд ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.246) 2015 оны 09 сарын 06

Odoo uvduud 3 4 honoj bna duurgiin emneleguudeer zuu tavidag ulamjlalt emchilgeen deer. buruu emchij uzuulvel nadshig ingeed neteer uuruu emchleh uildel hiideg ym bn jil bur bainga uvddug emchleed zugeer bolood jiliin oin deerei zaaval uvddug odoo jild 2 uvddug bolj bna edgeheer n avhuulah n sain arga gesen uvul zun hamaagui gesen emch

0  |  0
а(202.170.71.165) 2014 оны 03 сарын 25

25 наснаас хойш хоолойны махаа авахуулж болно гэсэн үг үү?

0  |  0
1111(103.11.192.142) 2014 оны 02 сарын 08

сансрын колонкийн ойр ревматизмийн эмнэлэг гэж байдаг гэсэн. гэхдээ би өөрөө сайн олоогуй бна лдаа.

0  |  0
zochin(202.131.242.130) 2014 оны 01 сарын 16

ene zuu emchilgeeg haana hiideg talaar n medeelel olj ogooch?, ovliin ulirald ihenh humuus ene ovchnoor ovdoj bna, hundersen shat n mash hetsuu bnaa, sain emnelegiin medeelel dahin niitelj ogno uu.

0  |  0
Top