Ардын засаг 1925 оноос цус ойртолтыг ”дэмжжээ”

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн (удмын) санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн шинж чанарыг доройтуулдаг, элдэв  удамшлын  согог  үүсгэдэг,  амьдрах чадварыг хөнөөдөг олон генүүд гомозигот байдалд шилжиж үйл ажиллагаа нь шууд илрэх боломж бүрддэг.

Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь дараах уршигт үр дагаврыг бий болгоно.

Тухайлбал:

• Хүний  оюун  ухаан,  сэтгэхүйн  чадавхийн түвшин буурах,

• Оюуны  хөнгөн  болон  гүнзгий  хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх,

• Удамшлын   өвчин,   төрөлхийн   хөгжлийн гажигтай төрөх хүүхдийн тоо өсөх,

• Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах,

• Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний  тоо  хүн  амын  дотор  эзлэх  хувь байнга нэмэгдэх

Бидний өвгө дээдэс төрийн бодлогын далдын далд алсын хараагаар цус ойртох аюулаас хүн ардаа хамгаалсаар ирснийг түүхийн баримтууд хөдөлбөргүй гэрчилдэг. Харин 1925 онд Засгийн газрын тусгай тогтоолоор монгол хүн уг гарлын овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хориглосон байна. Тэр цагаас хойш 85 жил буюу генетикийн  хугацаагаар  тооцвол  хүний  гурван үе удмаас давсан хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын хүн амын дотор цус ойртох үзэгдэл ямар түвшинд хүрснийг тогтоох нь Хүн Судлал, Анагаах Ухааны нэн чухал тулгамдсан асуудал болоод байна.

Эрдэмтдийн судалгаанаас харахад Монгол орны хойноос өргөргийн дагуу өмнөд хил хүртэл урагшлах тутам хүн ам дах цус ойртолтын түвшин ихэсдэг газарзүйн тархалт илэрч байгааг хүн амын нягтрал сийрэгждэг үзэгдэлтэй холбон үзэх нь зүйтэй юм. Учир нь хүн ам сийрэг суурьшдаг говийн аймгуудад дэндүү цөөн хүн амын дотор хосууд хоорондоо учирч бие биеэ сонгох сонголт харьцангуй багатайгаар нэг нутгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэдэг тохиолдол их байдаг байна.

Монгол Улсын өнөөгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц нь цус ойртолтод ихээр нөлөөлж байна. 21 аймаг 370 гаруй сум нь хэт жижгэрсэн бүтэц юм. Өмнө нь Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан, Засагт хан гээд дөрвөн аймагтай байхад хангайгаас говь, говиос хангай гээд отор нүүдэл чөлөөтэй хийдэг болсон. Энэ хэрээр малаа дагаад хүмүүс нь хоорондоо танилцаж гэр бүл болдог байсан. Өнөөдрийн энэ бүтэц нь хүн амын хөдөлгөөнийг хязгаарласан үйл ажиллагаа болсон. Тухайлбал, хүн амын дунд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4, нэг сумын хүн амын хувьд тухайн сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73.9, нэг аймгийн хэмжээнд 86.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, цус ойртолт Монгол Улсад аюулын харанга дэлдсэн гэсэн үг юм.

Э.Энхмаа, Ж.Батсуурь /Судалгааны өгүүлэл/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amarhan asuudal(123.121.199.61) 2025 оны 03 сарын 13

Ta nar chini erliiz hurliz geed l haraagaad baidag bizdee. Erlizjih ni harin ch sain uzegdel mongol hunii gen saijirch baigaa heregsh dee uunii tod jishee ni mongol tor garsan erhmuud dandaa l erliiz gee bizdee he he.Huuhnuudee buu haraa zuh gadnii sainbolovsroltoi humuustei olnooroo gerelvel mongol hunii udmiin sain saijirah yum bish biz he he

1  |  0
Top