Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

З.Энхлэн | Zindaa.mn
59 минутын өмнө

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

2026 оны 05-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top