Орон нутгийн замын хураамжийг 10 мянган төгрөг болгосон шийдвэрийг цуцлах тухай нийтийн өргөдлийг 33,015 иргэн дэмжсэнтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулжээ.
Нийтийн өргөдлийн системд иргэн Энхтөрийн Батбаярын гаргасан “Орон нутгийн замын хураамж 10,000 төгрөг болсныг цуцлах” агуулгатай өргөдлийг дээрх тооны иргэн дэмжсэн.
Иргэдийн гаргасан санал, шаардлагыг үндэслэн уг асуудлыг нарийвчлан судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа ахлан ажиллахаар болжээ.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Х.Ганхуяг, С.Замира, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Х.Жангабыл, О.Саранчулуун нар багтсан байна.
Ажлын хэсэг нь иргэдийн өргөдөлд туссан асуудлыг судалж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, цаашид ямар зохицуулалт хийх талаар санал, дүгнэлт боловсруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )