Энгелсийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

О.Должин | Zindaa.mn
58 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгелсийн гудамжинд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Тодруулбал,

  • 10 дугаар сарын 10-ны 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг хаана.
  • 10 дугаар сарын 11-ний 08:00–22:00 цагийн хооронд замын баруун талын урсгалыг хаахаар төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам засварын ажилтай холбогдуулан өөр зам сонгон зорчихыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Замын хөдөлгөөний хязгаарлалт:
2026 оны 10 дугаар сарын 10-ны 08:00 цагаас эхэлж,
10 дугаар сарын 11-ний 22:00 цагт дуусна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top