СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд оршин сууж буй иргэдийн анхааралд

О.Должин | Zindaa.mn
55 минутын өмнө

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч байгаа тул нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд оршин суудаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Иргэд баавгайтай таарсан, эсвэл суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдолд дараах утсаар мэдээлэл өгөхийг зөвлөж байна.

Ажлын цагаар:

  • Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа: 7707-0840

  • Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303

Ажлын бус цагаар:

  • Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 11-31-0005

  • Цагдаагийн байгууллага: 102

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын:

  • Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 9106-4466

  • Амьтны эмч: 9116-2228

  • Амьтны эмч: 8555-0746

дугааруудад тус тус мэдээлэл өгөх боломжтой.

Иргэн та сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top